ТҮК-ийн ажилтнуудын "Алтангадас" одонгийн найрыг ирэх сарын 3-нд хийнэ

2021-11-29,   1244

Тохижилт үйлчилгээний газарт олон жил ажиллаж, хөдөлмөрлөсөн гурван ажилтан “Алтан гадас” одонгоор шагнуулсан нь олны хүндлэлийг ихэд хүлээгээд байгаа билээ. Тэдэнд зориулсан дуучин Нара хандив цуглуулан өнөөдөр гардуулсан юм. 
 
Мөн тэдний  “Алтан гадас” одонгийн найрыг “Буган халиун” ресторан 100 хувь даан, үнэгүй хийж өгөхөө амласан. Тэгвэл “Буган халиун” рестораны хамт олон энэ амлалтаа биелүүлж, одонгийн найр хийх өдрийн товыг зарлажээ. 
 
Тодруулбал, ирэх сарын 3-ны өдөр хөлс хүч, хөдөлмөрөөр манлайлсан ТҮК-ийн  ажилтнуудын "АЛТАН ГАДАС"  одонгийн найрыг хамтад нь  "Буган халиун" ресторанд хийхээр болсон байна.
 
Энэхүү үйл ажиллагаанд нэр бүхий алдарт дуучид, жүжигчид очиж дуулж амлалт өгсөн билээ. 

ТҮК-ийн ажилтнуудын "Алтангадас" одонгийн найрыг ирэх сарын 3-нд хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ