​Төрийн тусгай хамгаалалтын газрын хурандаа нар согтуудаа бусдыг зодож, хүчиндэхийг завджээ

2021-11-29,   1656

Төрийн тусгай хамгаалалтын тамгын газрын хамт олон Монгол бахархлын өдөр тэмдэглэхээр уушийн газарт цуглаж, бөөндөө архидан согтуурсан байна. Энэ үеэр хурандаа ТТХГ-ын Тамгын газрын дарга н.Батбилэг, тус газрын Сургалт хүний нөөцийн хэлтсийн дарга хурандаа н.Түмэнбаяр, хошууч н.Энхтөр нар нь залуу ажилтнуудаа дарамтлах зодох үйлдэл гаргасан гэх мэдээлэл байна.
 
Хамгийн ноцтой нь уг хэрэг гарах үеэр байсан 2-3 эмэгтэй ажилтанд ёс бусаар харьцах, бэлгийн дур хүслээ тулгах, бие эрхтэнд нь халдах үйлдэл хийхийг завдсан гэх мэдээлэл ч байна.
 
Мөн энэ үеэр тус газрын ахмад А гэх бүсгүйг хошууч н.Энхтөр, Хурандаа н.Түмэнбаяр нь бүлэглэн зодож (хана руу толгойгоор нь савсан) боож ухаан алдуулан эд зүйлийг нь булаах эвдлэх зэрэг харгис үйлдэл гаргасан аж.
 
 Уг хэрэг нь ЧД-ийн цагдаагийн 1-р хэлтэст шалгагдаж байгаа. Уг албан тушаалтнууд удаа дараа ийм үйлдэл гаргаж байгаа гэх бөгөөд тамгын газартаа хэргийг нь дараад үлддэг гэх мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа энэ хэргийн талаар бид эргэж мэдээлсээр байх болно.
 
Эх сурвалж: ТАС.mn  
А.Баярмаа

​Төрийн тусгай хамгаалалтын газрын хурандаа нар согтуудаа бусдыг зодож, хүчиндэхийг завджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-11-30 11:18:52
    Oogii: Хуулийн хариуцлага хүлээлэх хэрэгтэй.!!!
Шинэ мэдээ