Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Дөрөлж нуур” дээгүүр явж байсан 32 тонн шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч, живжээ.
Энэ тухай дуудлага мэдээллийг Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу осол болсон газар очиход Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э /45 настай, эрэгтэй/-ийн “ZZ1257 Хово” загварын автомашин нуурын мөс цөмөрч живсэн бүхээгний хэсэг ил гарсан байдалтай байгаа аж. Автомашиныг татан гаргах ажиллагааг өнөөдөр өглөөнөөс эхлүүлсэн байна.
| Нуурын мөс цөмөрч, 32 тонн шатахуун ачсан машин живжээ |
|