Солонгос сурагчид Монгол охиныг зодсон ноцтой хэрэг гарчээ

2021-12-02,   564

БНСУ-д дунд сургуульд сурдаг байсан 13 настай монгол охиныг дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зодсон ноцтой хэргийн талаарх мэдээллийг MBC телевиз дамжуулжээ. Тус телевизээс өгч буй мэдээллээр Монгол охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон үйл явцаа бичиж 5000 воноор зарж байсан байна. Улмаар энэхүү бичлэг нь олон нийтэд тархасны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэдий ч хоёр сурагч эрүүгийн хариуцлага хүлээх боломжгүй гэж шийджээ. Одоогоор монгол охин сургуульдаа явах боломжгүй болж сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд орсон байна.
Солонгос сурагчид Монгол охиныг зодсон ноцтой хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ