БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэрэг гарсан.
Энэ хэрэг нь долдугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт долдугаар сарын 04-нд цагдаагийн байгууллагад бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.
Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир аравдугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.
| Монгол охиныг зодож, хүчээр архи уулгасан ХОЁР охины хэргийг хаажээ |
|