Монгол охиныг хамгаалах МОНГОЛ ТӨР байхгүй

2021-12-02,   786

Солонгос сурагч охид Монгол охины гар хөлийг хүлж, зургаан цагийн турш доромжилж, зодож тамласан....
 
Энэ хэрэг гараад ДӨРВӨН сар болсон....Гэтэл өнөөдрийг хүртэл БНСУ-д суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам ганц үг ганхийгээгүй. Харамсалтай байгаа биз. Монгол иргэнээ хамгаалах төргүй мэт....
 
Дөнгөж сая Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа "Энэ сарын 1-ээс Солонгосын хэвлэлээр шуугиж эхэлсэн" хэмээн мэдэгдэл хийж байх. Тэгвэл эрхэм консул та өнгөрсөн дөрвөн сар Монгол иргэний эрх ингэтлээ зөрчигдөж байхад хаана байсан бэ? Та Монгол Улсынхаа иргэдийн эрх ашгийн хамгаалахаар энэ суудалдаа сууж байгаагаа ойлгож байгаа юу? Хэвлэлээр бичээд эхлэхээр л хүнээ санадаг консул байгаад хэрэг байна уу? 
 
Яг үүнтэй ижил Гадаад харилцааны яамнаас "Бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн" хэмээн мэдээлэл гаргажээ. Бүх л бүтэн дөрвөн сар Монгол охин хичээлдээ явж чадахгүй болтлоо сэтгэлийн дарамтад орж, ээж нь солонгосын хуулийн өмнө хүчин мөхөсдөж байгааг Гадаад харилцааны яам Б.Батцэцэг мэдэж байсан уу?
 
Үгүй бол та бүхэн асуудлыг дэврээх хэрэггүй мэтийн гунигтай тайлбар мэдээлэл гаргаад суух эрхгүй. Монгол ОХИН эх оронгүй юм шиг тэнд элэглүүлж байна....

Монгол охиныг хамгаалах МОНГОЛ ТӨР байхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ