Монгол охиныг Солонгосын ДӨРВӨН сурагч охин дарамталж, зодож, биед нь гэмтэл учруулсан талаарх мэдээлэл энэ сарын 1-ий өдөр БНСУ-ын хэвлэлүүдээр цацагдсан.
Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 04-ны өдөр бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан байна. Сэжигтэн 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир тэдний хэргийг 10 дугаар сарын 1-нд хаагаад байга аж. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд прокурорт шилжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
Тэгвэл Солонгосын иргэд энэ үйл явцыг эсэргүүцэж, ХУУЛЬДАА өөрчлөлт оруулж, боловсролын салбарын системд өөрчлөлт оруулах байр суурийг нийгмийн сүлжээгээрээ дамжуулан илэрхийлж эхэлжээ.
| Солонгосын иргэд хохирогч Монгол охиныг өмөөрч, хуульдаа өөрчлөлт оруулахыг шаардаж эхэллээ |
|