Нийгмийн сүлжээнд ЦАХИМ ЭМЧ нэрээрээ танигдсан Их эмч Б.Баярбямба өөрийн бэлтгэн хүргэдэг подкастдаа Хүнсний мэргэжилтэн, Техникийн ухааны магистр Х.Орломжавтай ярилцсан байна.
Энэ үеэр Х.Орломжав БНХАУ-ын чанаргүй хулхи бүтээгдэхүүнийг Монголчууд худалдан авч, тэднийг хэрхэн дэмжиж байгаа талаараа "Би Хятадын мэргэжлийн хяналтын хэдэн хүмүүстэй уулзаж байгаад амаа таглуулж байсан. Тэднээс "Та нар Монгол руу хамгийн муу муухайгаа оруулж ирдэг. Үүнийг хянаж чаддаггүй. Тэгсэн хирнээ мундаг стандарт яриад байгаадаа ямар тайлбар өгөх вэ?" гэлээ. Тэгсэн өмнөөс "Энэ бол Зах зээлийн зарчим. Бид маш их мөнгө зараад хулхи үйлдвэрлэлийг зогсоох гэж хичээж байгаа. Гэвч Монгол Улс үүнийг шингээдэг, иддэг, энэ бүхнийг худалдаж авдаг. Та нар зах зээлийн зарчмаараа энэ бүтээгдэхүүнийг худалдан авахгүй бол энэ үйлдвэрлэл хүссэн хүсээгүй зогсоно. Зах зээлийн зарчмаар дампуурахад та нар туслаач" гэсэн. Маш эвгүй байдалд орсон" хэмээн ярьжээ.
| Хятадын чанаргүй, хулхи бараа бүтээгдэхүүнийг Монголчууд худалдан авч, дэмжээд байгаад хамаг учир бий |
|