Баян-Өлгий аймагт сураггүй болсон иргэн нас барсан байдалтай олдсон байна.
Тодруулбал, тус аймгийн Буянт сумын Хөлцөөт 2 дугаар багийн “Бага богч” гэдэг газар иргэн 45 настай эмэгтэй Ц өнгөрсөн сарын 29-ний өдрийн 14:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болжээ.
Улмаар тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12.01-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.02-ны өдрийн 11:32 цагт тус сумын Хөлцөөт 2 дугаар багийн Улаан-Үзүүр гэдэг газраас цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.
| Сураггүй болсон эмэгтэйн цогцсыг олжээ |
|