Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд дөрвөн ханатай гэр шатаж бага насны хоёр хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, тус сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08:05 цагт очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраажээ.
Гал түймэрт 10 хүү, 5 настай охин бртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ
Гэр шатаж 10 настай хүү, таван настай охины хамт галд өртөж нас барлаа |
|