2020-2021 он дамнан цар тахлын үед багагүй хүнд цаг үед дөрвөн улирлын турш зураг авалтаа хийсэн "Хотулун гүнж" УСК албан ёсоор нээлтээ хийлээ
"Шүүдэр продакшн", VOO-ын хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” УСК нь Юань гүрний үеийг харуулсан тулаант эпик төрлийнх бөгөөд Хотулун гүнжийн дүрийг жүжигчин М.Цэрэндолгор, түүний сэтгэлт залуу Абатайн дүрийг жүжигчин Б.Баттогтох бүтээжээ.
"Хотулун гүнж" кинонд Хайду хааны дүрд СТА О.Гэрэлсүх, Урус хунтайжид СТА С.Тэмүүжин, Дува хунтайжид жүжигчин Г.Эзэнмөнх, Бүргэд баатарт МУГЖ Д.Төмөртогтох, Хасан сайдад СТА Ё.Баярмагнай, Хотулуны ээж Дөрбэжин хатанд СТА П.Мөнх-Од, Солон хатанд жүжигчин Б.Баярсанаа, Марал хатанд дуучин Ц.Энгүүн, Шибкан хатанд СТА Б.Эрдэнэ-Очир, Номхон хунтайжид жүжигчин Д.Мөнхтөмөр, Зульфа шидтэнд жүжигчин Б.Сэтгэлтүвшин нар тогложээ.
Үзэгчдийн дунд багагүй хүлээлт үүсгээд буй "Хотулун гүнж" УСК албан ёсоор нээлтээ хийлээ |
|