Монгол Улс хилээ хаахгүй, нислэг хэвийн үргэлжилнэ

2021-12-04,   978

Монгол Улс хилээ хаахгүй, нислэг хэвийн үргэлжилнэ Аялал жуулчлалын салбарын сүүлийн үеийн нөхцөл байдал, тулгарч буй асуудлын талаар Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Н.Уртнасан, Монголын Аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр нарын төлөөллүүд УОК-ын Шуурхай штабын төлөөлөлтэй Пүрэв гарагт уулзжээ. Коронавирусийн шинэ хувилбар бусад улс оронд бүртгэгдэж эхлээд байгаа ч Турк, Тайланд улсад Омикрон халдвар гараагүй тул тус улсуудруу хийгдэж байгаа аяллын захиалагт нисэлгүүд хэвийн үргэжлэх юм байна. Монгол Улс хилээ хаахгүй ба нислэг хэвийн үргэлжилж байгаагаас гадна гадаадад байгаа иргэдээ өмнөх шиг гацаахгүй заавал авчирна гэдэг байр суурийг УОК-ын төлөөлөл илэрхийлсэн байна. Одоогоор 26 улсад уг шинэ хувилбар бүртгэгдсэнээс манай улс 10 орныг улаан жагсаалтанд оруулж эдгээр улсаас ирсэн өөрийн иргэдийг тусгаарлах, гадаад иргэдийг хүлээж авахгүй юм байна. Харин Омикрон бүртгэгдээгүй улсаас ирж байгаа иргэдийг тусгаарлахгүй буюу ирэнгүүт нь PCR шинжилгээ авч нэвтрүүлэх бодлого барьж ажиллаж байгаагаа УОК-ын Шуурхайн штабын төлөөлөл аялал жуулчлалын салбарынхантай ярилцаж, ойлголтоо нэгтгэж цаашид хамтран ажиллах болсон байна.
Монгол Улс хилээ хаахгүй, нислэг хэвийн үргэлжилнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ