"Шүүдэр продакшн", VOO-ын хамтын бүтээл “Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны Марал хатанд дуучин Ц.Энгүүн дүр бүтээжээ.
Тэрбээр “Монгол HD” телевизийн албан ёсны эрхтэй “The Voice Mongolia” шоуны анхны ялагчаар дуучин Ука шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон билээ. Тэрбээр Монгол Улсын Консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг, өдгөө “The Voice Mongolia” шоунаас амжилттай эхлүүлж буй авьяаслаг дуучин юм.
“Хотулун гүнж-Алтан судрын эрэлд” киноны нээлтэнд Энгүүн найз залуутайгаа ирсэн нь манай дуранд өртсөн байна
Түүхэн кинонд дүрээ мөнхөлсөн Энгүүн найз залуутайгаа нээлтэнд ирсэн нь дуранд өртлөө |
|