100 жилийн түүх МАН-ын 30 дугаар Их хурал эхэллээ. 30 дахь удаагийн Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс хүрэлцэн ирсэн 1245 төлөөлөгч оролцож байна. Их хурлыг МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэн хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Энэ удаагийн Их хурал хоёр өдөр үргэлжилж, Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Хяналтын ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэх, намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Мөн энэ удаагийн хуралдаанаар хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Их хурлаар дараагийн намын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэж, намын даргын ажлаа Л.Оюун-Эрдэнэд өгсөн. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ намын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, улмаар Засгийн газрын тэргүүн болсон. Түүнээс хойш МАН-ын дүрмийн дагуу намын Их хурал товлогдохоор төлөвлөгдөж байсан ч хэд хэдэн удаа хойшлоод байв. Тэгвэл өнөөдөр эхэлсэн 30 дугаар Их хурлаар намын даргаар Л.Оюун-Эрдэнийг өрсөлдөгчгүйгээр батламжлахаар болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Л.Оюун-Эрдэнийг намын даргаар батламжлах МАН-ын Их хурал эхэллээ |
|