Ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд нэгийгээ зодож, бичлэг хийсэн хэрэг гарсан.
Тодруулбал, энэ сарын 3-ны орой БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын дугаар сургуулийн 00-ийн өрөөнд есдүгээр ангийн хүүхэд нэгнийгээ зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн нь цацагдсан.
Тэгвэл БЗД-ийн цагдаагийн газраас уг хэргийн талаар сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Есдүгээр ангийн хүүхэд нэгнийгээ зодсон хэргийг сургуулийн удирдлагуудад нь мэдэгджээ |
|