Нийгмийн сүлжээнд цэцэрлэгийн багш ёс бус авирлаж, хүүхдийг хүчирхийлж, зодож буй бичлэг цацагдсан. Тодруулбал, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийнэ ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн удирдлагуудад албан бичиг илгээж тухайн багшид хариуцлага тооцохыг шаардсан юм.
Цэцэрлэгийн удирдлагууд багш М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ аваад байсан юм.
Тэгвэл уг асуудалтай холбогдуулан салбарын сайд "Хүүхэд хүчирхийлсэн Архангайн цэцэрлэгийн багш хуурамч дипломтой байсан нь нотлогдсон. Уг цэцэрлэгийн эрхлэгч нь хуурамч дипломтой гэдэг нь ч батлагдсан. БШУЯ хуралдаж боловсон хүчнийхээ дипломыг эхэлж шалгах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн" гэлээ.
Хүүхэд зодсон багш хуурамч дипломтой байжээ |
|