МАН-ын 30 дахь Их хурлын эхэнд Ерөнхий нарийн бичгийн дарга “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав.
Ерөнхий нарийн бичгийн дарга “Өмнөх ээлжит Их хурлаас өгсөн үүрэг даалгаврыг амжилттай сайн биелүүлсний зэрэгцээ цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн олон төрлийн ажлыг хамтын хүчээр хийж гүйцэтгэлээ. Бид сонгогчдынхоо итгэлийг үүрэг хариуцлага гэж үзэж амласан мөрийн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлэхээр зүтгэж байна. Сонгуульд дараалан ялалт байгуулсан улс төрийн хүчний хувьд бид улс орноо хөгжүүлэх үйлсийг эрхэм болгож, өнөө болон ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдралын төлөө нэгэн сэтгэлээр ажиллах болно” гэлээ.
Мөн Монгол Ардын Нам авилгын эсрэг ажиллах зарчмаа танилцууллаа.
Үүнд:
Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийтгэгдсэн болон ашиг сонирхол, ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг намын дүрэмд тусган хэрэгжүүлнэ.
Улс төрийн намууд авлига, хүнд сурталтай тэмцэх дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулж, нийт гишүүдийн идэвх зүтгэлээр хэрэгжүүлнэ.
Намын үйл ажиллгааны санхүүгийн эх үүсвэр, түүний зарцуулалт болон сонгуулийн хандив, санхүүжилтийн өгөгдөл мэдээллийг олон нийтэд ил тод, болгож нийт сонгогч иргэддээ тайлагнадаг шинэ тогтолцоог нэвтрүүлнэ.
Авлигын эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, түүнээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг нийт гишүүдэд зохион байгуулах, хяналт-шинжилгээ мониторинг хийх намын дотоод хяналтын тогтолцоог сайжруулна.
МАН авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг намаасаа хасдаг болно |
|