32 тонн шатахуун ачсан машиныг нуураас татан гаргах ажиллагаа үргэлжилж байна

2021-12-07,   611

Энэ сарын 1-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын “Дөрөлж нуур” дээгүүр явж байсан 32 тонн шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт нуур руу цөмөрч, живсэн тухай мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл өнөөдрийг хүртэл уг машиныг татан гаргаж чадаагүй байна. Тав хоногийн хугацаанд аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд “ZZ1257 Хово” загварын шатахуун тээвэрлэгчийг татан гаргах ажиллагааг зохион байгаа юм. Гэвч үр дүнд хүрээгүй учраас өнөөдөр дахин эхлүүлнэ.
32 тонн шатахуун ачсан машиныг нуураас татан гаргах ажиллагаа үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ