Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана

2021-12-07,   602

АТГ-аас Хөрөнгө, орлого нь хэт өссөн талаарх мэдүүлэг гаргасан 20 албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу холбогдох татвар, хураамжаа төлсөн эсэхэд хяналт хийлгэхээр Татварын ерөнхий газартай хамтран хяналт шалгалтын ажлыг хийж байна. Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгж, түүний харьяа хараат болон охин компани, нийт 74 хуулийн этгээдийн бүтэц, орон тоо, нийт ажилтнуудын ажлын байрны чиг үүрэгт дүн шинжилгээ хийхэд авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөх эрсдэлтэй 329 албан тушаалтан байсан тул тэднийг Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамруулж, ХАСХОМ гаргавал зохих албан тушаалтнаар тодорхойлох чиглэлийг холбогдох төрийн байгууллагуудад хүргүүллээ.
Хөрөнгө, орлого нь хэт өссөн 20 албан тушаалтныг нарийвчлан шалгана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ