Худалч Шадар сайдаа Эрээн-Замын-Үүдийн автозамын боомт хэзээ нээгдэх талаарх мэдээлэл албаныханд алга

2021-12-07,   990

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн мягмар гарагт хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн яриандаа гурав хоногийн дараа БНХАУ-ын Эрээн хилийн боомтод хуримтлагдсан бараа ачаа, тоног төхөөрөмжүүд чингэлэгт тээврийн хэлбэрээр Монгол Улсын Замын Үүд боомтоор нэвтэрч эхэлнэ хэмээн мэдэгдсэн. Өнөөдөр мягмар гараг. Нэг үгээр Шадар сайдын амлалт өгсөн гурав хоног өнгөрч, долоо дахь хоногийнхоо нүүрийг үзэж байна. Өнөөдөр Шадар сайд МАН-ын их хурлын үеэр Эрээний боомтод хуримтлагдсан ачаа бараа хэзээ ирэх талаар "Хоёр талаас чингэлэг тээврээр ачаа нэвтрүүлэхээр болж, хоёр тал бэлтгэлээ хангасан боловч Хятадын талаас манай бэлэн байдлыг газар дээр нь очиж харна гэсэн учир тодорхой хугацаагаар хойшилж байна" гэсэн мэдээллийг өглөө. Сануулахад, Эрээн-Замын-Үүдийн автозамын боомтыг нээх чиглэлээр хоёр тал тохиролцож хилийн дундын бүсэд Монгол, Хятадын тал руу тус тус 100 метр, өргөн нь 80 метр ачиж буулгах талбай бэлтгэсэн. Ачааг тэг цэгээс нааш татах ажлын бэлтгэлийг ЗТХЯ, АТҮТ хангаж байна. Тус дундын бүсэд ачаа ачих, буулгах ажлыг МТЗ хариуцах юм. Харин ачааг нааш тээвэрлэх ажлыг Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хариуцахаар бэлтгэж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ бэлтгэл ажил дуусаагүй бололтой. Учир нь Шадар сайдын хэлснээр Хятад талаас манай талын бэлэн байдлыг шалгаагүй байна. Хэд хоногийн өмнө Хятад талаас Монгол талын бэлтгэл ажил дуусаагүй талаар мэдээллийг өгч байв. Ийнхүү Эрээн-Замын-Үүдийн автозамын боомт хэзээ нээгдэх талаар мэдээлэл албаныханд алга.


Худалч Шадар сайдаа Эрээн-Замын-Үүдийн автозамын боомт хэзээ нээгдэх талаарх мэдээлэл албаныханд алга
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ