АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид арваннэгдүгээр сарын 11-нд Улсын II төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан билээ.
Тэгвэл түүнийг батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьжээ. Ташрамд өгүүлэхэд, Я.Амаржаргалыг тендертэй холбоотой асуудлаар шалгаж байгаа юм. Зарим эх сурвалжууд түүнийг нөхрийнхөө дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн талаар мэдээлсэн.
Нөхрийнхөө дансаар их хэмжээний мөнгө эргэлдүүлсэн гэх Я.Амаржаргалыг батлан даалтад гаргажээ |
|