Н.Номтойбаяр: Журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл ирлээ

2021-12-07,   423

Өчигдөр МАН-ын Их хурлын эхний өдөр намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг батламжилсан.
 
Тэгвэл түүнийг  МАН-ын дарга болсонтой холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр "2013 онд намын шинэчлэлээр улс орноо хөгжүүлэх мөрөөдөл тээсэн журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл гарт тань ирлээ. Төрийн алба, төрийн өмчийг намаас ангид байлгаж хэмээн шударга ёс тогтоно. Амжилт хүсье" хэмээн нийгмийн сүлжээндээ бичжээ. 
 
Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар нь МАН-ын нэг үеийн залуучуудын төлөөлөл. Тэд 2013 онд “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөн байгуулж байв. Уг хөдөлгөөнд НАМЗХ, УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллага, Оюутны холбоо зэрэг олон байгууллагууд нэгдэж байсан юм. 
 
Гэвч 2020 оны нэгдүгээр сард Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж МАН-аас хасах шийдвэр гаргасан.

Н.Номтойбаяр: Журмын нөхөд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт мөрөөдлөө биелүүлэх эрх мэдэл ирлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ