Ж.Бат-Эрдэнэ: Буруу рультэй машиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байна

2021-12-07,   563

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос авто замын түгжрэлийг бууруулах хувилбар, тэр дундаа автомашины эрэлт нийлүүлэлтийг зохицуулах талаар саналууд гараад байгаа. 
 
Тухайлбал буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцохыг хориглох, шатахууны үнэд нийслэл хотын 1% татвар тооцох, цахилгаан автомашины хэрэглээг дэмжих зэрэг арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх санал гаргасан. 
 
Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байгаа, хууль дээр ажиллаж байгаа талаар нийгмийн сүлжээндээ бичжээ.
 

Ж.Бат-Эрдэнэ: Буруу рультэй машиныг 3-5 жилийн дараа хориглох саналтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ