ОХУ Монголчуудад агаарын хилээ нээлээ

2021-12-08,   703

Цар тахлын үеийн гадаадын иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Үүний дагуу Монгол Улсын иргэд ОХУ-тай агаарын хил нь нээлттэй орнуудаас ОХУ-д зорчих, дамжин өнгөрөх нөхцөл бүрдэж, “Монгол Улсын иргэд, Оросын холбооны Улсын иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу ОХУ-д 30 хоног визгүй зорчих боломжтой болж байна. Жич: Авто болон төмөр замын боомтуудаар нэвтрэх тохиолдолд дээрх зохицуулалт үйлчлэхгүйг анхаарна уу.
ОХУ Монголчуудад агаарын хилээ нээлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ