Шинэхэн намын дарга ИХ ХУРЛЫН төлөөлөгчдөө КРОКУС-т хүлээн авч, шинэ жилээ тэмдэглэнэ

2021-12-08,   747

Хоёр өдөр үргэлжилсэн МАН-ын 30 дугаар Их хурал өчигдөр өндөрлөлөө. Их хурлын төгсгөлд МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэжилсэн юм. Харин өнөөдөр шинэжилсэн бүрэлдэхүүнтэй Бага хурал анхны хуралдаанаа хийнэ. Үүний дараа хөтөлбөр ёсоор Их хурлын гишүүд хүндэтгэлийн хүлээн авалтад оролцоно. МАН-ынхан Их хурлын хүндэтгэлийн арга хэмжээгээ КРОКУС ЭКЕНТ ХОЛЛ-д хийхээр төлөвлөжээ. Уг нь Засгийн газраас Төрийн байгууллагуудыг шинэ жил хийхийг хориглох шийдвэр гаргасан. Гэхдээ МАН-ын Их хурлын төлөөлөгчдийн ихэнх нь хувь нь төрийн албан хаагчид...Ямартай ч МАН-ынхан өнөөдөр КРОКУС-д нүсэр хүлээн авалт хийх нь ээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү арга хэмжээнд Их хурлын төлөөлөгчдөөс гадна урлаг соёлын эрхмүүд уригджээ.
Шинэхэн намын дарга ИХ ХУРЛЫН төлөөлөгчдөө КРОКУС-т хүлээн авч, шинэ жилээ тэмдэглэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ