МАН-ын 30 дугаар Их хурлын төгсгөлд Бага хурлын бүрэлдэхүүнээ шинэчилсэн. Тэгвэл өнөөдөр шинэчилсэн бүрэлдэхүүнтэй Бага хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.
Тухайлбал, намын Ерөнхий нарын бичгийн даргаар Д.Амарбаясгаланг улираан томилсон байна.
Д.Амарбаясгалангийн хувьд 2016 оны зургадугаар сарын УИХ-ын сонгуулиас хойш энэ албыг хашиж байгаа юм.
Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, НИТХ-ын намын бүлгийн ахлагч, хурлын төлөөлөгч. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
“Соёмбо принтинг” ХХК –д Ерөнхий менежер, Захирал, 2007 - 2009 онд “Монгол Шуудан” ТӨҮГ-т Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, МАН-ын ХМОНХХ-н дарга, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байгаад намын ЕНБД-ын албанд томилогдсон юм.
МАН-ын Бага хурлаас Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаар улираан томиллоо |
|