Согтуурсан үедээ эхнэрийнхээ нүүр рүү цохисноос тархинд нь цус харваж, амь насыг нь хохироожээ

2021-12-08,   1364

Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн эхнэрийнхээ нүүрэнд цохиж амийг нь хохироосон хэрэг Чингэлтэй дүүрэгт болжээ. Талийгаачийн нөхөр цагдаагийн байгууллагад “Унтаад сэрсэн чинь эхнэр нас барсан байна” хэмээн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалт хийхэд нөхөр Д нь 31 настай О-гийн нүүрэнд цохиж амь насыг нь хохироосон байна. Задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр талийгаачийн тархины хатуу хальсан дор бүхэлдээ цусан хураа үүссэн, уг гэмтэл нь идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гэх дүгнэлтийг гаргажээ.
Согтуурсан үедээ эхнэрийнхээ нүүр рүү цохисноос тархинд нь цус харваж, амь насыг нь хохироожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ