ЦЕГ: Зам дээр гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэйгээ зодсон иргэний хэргийг шалгаж байна

2021-12-09,   3357

Нийгмийн сүлжээнд нэгэн иргэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн тухай мэдээлэл байршуулсан. Тодруулбал, Баянхошууны хөтөлд байрлах автобусны буудал дээр 23-25 насны 3-4 залуу нэг эмэгтэйг зам дээр зодож, хүчээр автомашиндаа суулгаад авч явсан . Үүнийг харсан иргэн машинаасаа бууж очоод болиулах гэтэл жолооч нь “Гэр бүлийн асуудал чамд хамаагүй” гэсэн тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтаар эмэгтэйг хүчирхийлсэн залуу нь гэр бүлийн хамаарал бүхий хүн, маргааны улмаас ийм хэрэг болсон нь тогтоогдсон. Хамт явсан хүмүүс нь залуугийн найзууд байсан. Хүчирхийлэл үйлдсэн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх нь одоогоор тодорхой биш байна. Сонгинхайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна” гэлээ
ЦЕГ: Зам дээр гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэйгээ зодсон иргэний хэргийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ