Инстаграм өсвөр насныханд хязгаарлалт хийлээ

2021-12-09,   338

Инстаграм үйлчилгээ өсвөр насныхны хэрэглээг хязгаарлах арга хэмжээ авсан гэдгээ өчигдөр мэдэгдлээ. 
 
Тодруулбал, “Take A Break” нэртэй функцийг ашигласнаар Инстаграм тухайн хэрэглэгчийг аппликейшныг хэт удаан  хэрэглэж байгааг нь  сануулж, түр завсарлахыг зөвлөх юм байна.
 
Инстаграм үйлчилгээ өсвөр насныхан, ялангуяа охидын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хоолны дуршлыг бууруулах, зарим тохиолдолд амиа хорлох сэдэл төрүүлдгийг харуулсан Фэйсбүүкийн дотоод судалгааны материалыг тэр ил болгосон юм.
 
Үүнтэй холбоотойгоор АНУ болон Европын орнуудын эрх баригчид Инстаграм үйлчилгээнд тавих хяналт зохицуулалтаа чангатгах талаар хэлэлцэж байна.
 

Инстаграм өсвөр насныханд хязгаарлалт хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ