ШУУРХАЙ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан хоёр иргэнийг аварчээ

2021-12-10,   634

Булган багийн “Задгай”-д хатуу хучилттай авто замын хажуу руу суудлын автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн тухай дуудлагыг 2021.12.09-ний өдрийн 16:25 цагт Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 16:27 цагт очиход иргэн Ч-ын жолоодож явсан “Приус-41” загварын суудлын автомашин онхолдож Булган аймгийн Булган сумын харьяат иргэн Ч /72 настай, эрэгтэй/, П/52 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.
ШУУРХАЙ: Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан хоёр иргэнийг аварчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ