Эрээн-Замын-Үүд чиглэлийн автозамын тээвэр зогсоод хоёр сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд эрх баригчдын зүгээс тоо томшгүй худал мэдээлэл өгч иргэдийг төөрөгдүүлж, хуурав.
Хамгийн сүүлд өчигдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Туршилж хийгдэж, бэлтгэл бүрэн хангагдсан. Өнөөдөр /өчигдөр/ бичиг цаасны ажлууд хийгдээд маргаашнаас автозамын тээвэрлэлтүүд хийгдээд эхэлнэ. Маргаашнаас хил хаахаас өмнө Монголоос Эрээнд очсон байсан 150 машин ачаатай байгааг эхний ээлжинд хилээр орж ирнэ" гэсэн мэдээлэл өгсөн.
Тэгвэл Эрээн хотын захиргаанаас хэл нээж, ачааны машинуудыг гаргах талаар ямар нэг шийдвэр гараагүй ч Гадаад харилцааны яамнаас дахин "Өнөөдөр 25 машин гаргана" гэсэн тайлбарыг хэвлэлүүдэд дахин өгч эхлэв. Яг одоо Улаанбаатарт 13 цаг хугацаа болж байна. Гэвч Эрээнээс автомашинууд Монгол Улсын хил рүү нэвтрүүлсэн талаар мэдээлэл алга. Өчигдөр дэд сайдын өгсөн мэдээллээр аль хэдийн ачаатай машинууд Монголын хилээр нэвтрээд эхэлсэн байх ёстой. Нэг үгээр Гадаад харилцааны сайд Б.Мөнхжин ДАХИН худал хэлсэн болж таарлаа. Ийнхүү төрий албан тушаалтнууд ээлж дарааллан ард иргэдээ хуурч, тохуурхсаар байна.
ХУДАЛЧ дэд сайд Б.Мөнхжин |
|