Баялгаар баталгаажсан Монголын анхны койн Capex.mn биржээр борлуулах гэрээгээ хийлээ

2021-12-10,   500

Эм Жи Эл Кэйлум ХХК Баялгаар баталгаажсан Монголын анхны койн Capex.mn биржээр борлуулах гэрээгээ хийлээ. 
 
Энэ талаар ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Х.АНХБАЯР "Инженер технологийн Capex.mn биржээр койноо борлуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ нь Монгол Улсад уул уурхай, эрчим хүчийг блокчэйн технологитой хослуулсан хамгийн анхны аж үйлдвэр, эрчим хүчний цогц төслийг хэрэгжүүлэх зорилготой. 
 
Төслийн хүрээнд 150 мегаваттын 4 блокоос бүрдсэн 600 мегаватт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станц барина,  түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн
 
үйлдвэрлэнэ, “Хиймэл оюун ухаан ашигласан, TIER 4 зэрэглэлийн бүрэн автомат дата центр”, “крипто майнинг фарм”, “блокчэйн, эд юмсын интернетэд суурилсан ухаалаг ханган нийлүүлэлтийн сүлжээ” төслүүдийг хэрэгжүүлнэ" гэлээ. 
 
Санамж бичгийн хүрээнд CAPEX төвлөрсөн, дижитал биржтэй хуулийн хүрээнд хамтран ажиллах, койноо хоёрдогч зах зээл дээр гаргах боломжтой болж байгаа юм.
 

Баялгаар баталгаажсан Монголын анхны койн Capex.mn биржээр борлуулах гэрээгээ хийлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ