Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин автозамын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна.
Тодруулбал, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн 24 настай эрэгтэй А 27 настай эмэгтэй М нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ “Кроун” загварын суудлын автомашин жолоодож яваад гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна.
Тэднийг Онцгой байдлын албаныхан эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ.
Согтуурсан үедээ жолоо барьж яваад гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж хүнд гэмтжээ |
|