Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг зургаан хоног эрэн хайж байна

2021-12-13,   2943

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 07 /2021.12.07/-ны өдрийн 08:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
 
Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан түүнийг олоогүй байна. Иймд өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.
 

Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг зургаан хоног эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 21:24:06
    Би олд: Судалгаа муу сисац оооо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 14:36:25
    Цээнээ: Хөвсгөл аймаг чандмань өндөр гэдэг сум бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-16 14:35:37
    Цээнээ: Хха хха яаж байгаа юм бээ наад чинь дорноговь биш чандмань өндөр гэдэг сумын зураг бөйх юм
Шинэ мэдээ