Солонгос сурагч охид Монгол охины гар хөлийг хүлж, зургаан цагийн турш доромжилж, зодож тамласан...энэ хэрэг гараад ТАВАН сарын нүүрийг үзсэн. Гэвч энэ хэрэг тус улсын телевизээр гарах хүртэл БНСУ-д суугаа Элчин сайдын яам мэдээгүй байсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан. Нэг үгээр тус улсад суугаа Элчин сайдын яамныхан үүргээ гүйцэтгэж чадаагүй.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Тэднийг БНСУ-д суралцдаг охиныг сургуулийнх нь хүүхдүүд ялгаварлан гадуурхаж, дээрэлхсэн хэргийг мэдээгүй болон бас бус шалтгаанаар хариуцлага тооцон эгүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Эх сурвалжийн мэдээллээр Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гаригт хүргүүлжээ.
13 настай охины асуудалтай холбогдуулан ЭЛЧИН САЙД, КОНСУЛ хоёрыг эргүүлэн татна |
|