АШУҮИС-ийн нэгдүгээр дамжааны оюутан вакцины III тун хийлгээд бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан харамсалтай хэргийн талаар нийгмийн сүлжээнд бичиж байна.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр18 настай охин гэнэт бие нь муудаж ухаангүй яаралтай түргэн тусламжаар Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэн ирээд ДӨРӨВ хоногийн дараа нас барсан байна. УНТЭ-ийн зүгээс охиныг Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагтаа хэвтүүлж, эмчилгээ хийж байсан ч бие нь сайжрахгүй байсаар нас барсан байна. Охины хувьд хууч өвчингүй байсан талаар ар гэрийнхэн нь мэдээлж байгаа юм.
Эх сурвалжууд АШУҮИС-ийн оюутнуудыг коронавируст халдварын эсрэг вакцины гуравдугаар тунг хийлгэхийг шаардаж байсан, иймээр вакцин хийлгээд бие нь гэнэт муудсан гэх мэдээлэл байна.
АШУҮИС-ийн оюутан гуравдугаар тун хийлгэснээс болж нас барсан уу |
|