Эрээний асуудлаа эцэслэж чадаагүй Б.Мөнхжин сайд та, хариуцлагаа хүлээж огцорно уу

2021-12-13,   508

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 9-нд " Маргаашнаас /2021.12.09/ хил хаахаас өмнө Монголоос Эрээнд очсон байсан 150 машин ачаатай байгааг эхний ээлжинд хилээр орж ирнэ" гэсэн мэдээлэл өгсөн. 
 
Гэтэл эрхэм сайд буруу мэдээлэл тарааж, иргэдийн эсэргүүцлийг намжаах мэдээлэл өгсөн нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдлаас тодорхой болж байна.  Өнөөдрийн байдлаар Эрээний хилээр Монгол Улс руу хоёр хоосон чингэлэг,  улсын дугааргүй суудлын автомашин л хил нэвтрээд байна. Энэ бол Дэд сайдын амлалт өгснөөс хойших үйл явц л даа. Яг ачаа тээврийн автомашин Эрээний хилээр Монгол руу нэвтрээгүй байна. Үүнээс үүдэн ачаа бараа нь Эрээнд гацсан иргэд нийгмийн сүлжээнд бухимдлаа илэрхийлж, Б.Мөнхжин сайдаас хариуцлага нэхэж байна. 
 
Улс орны хэмжээнд хүлээлт үүсгэж байгаа энэ асуудалд Дэд сайд Б.Мөнхжин ийнхүү хариуцлагагүй мэдээлэл өгч байгаа нь түүний хувьд хариуцлага хүлээж, огцрох хангалттай үндэслэл юм. 

Эрээний асуудлаа эцэслэж чадаагүй Б.Мөнхжин сайд та, хариуцлагаа хүлээж огцорно уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-14 00:59:10
    Хөөш: Суга алиа бацаан
Шинэ мэдээ