Тив дэлхийд эх орныхоо нэрийг ТАВАН удаа гаргаж, ТӨРИЙН дууллаа эгшиглүүлсэн Г.Болор-Эрдэнэ

2021-12-13,   559

Пара таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ 5 дахь удаагаа түрүүллээ. Энэ жилийн хувьд гайхалтай тулааныг үзүүлж Монголын таеквондогийн холбооны 30 жилийн ойдоо дэлхийн аваргын Алтан медалиар бэлэг барьж байгаа нь энэ юм.
 
Тодруулбал, Турк улсын Истанбул хотоо пара-таеквондогийн ес дэх удаагийн ДАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд Монголын пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Г.Болор-Эрдэнэ  эрэгтэйчүүдийн -63 кг жинд өрсөлдөж, дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлсэн юм.
 
Дэлхийн дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ чансааны дагуу эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын тамирчинг 15:0, гуравдугаар тойрогтоо Иран улсын тамирчинг 21:02, дөрөвдүгээр тойрогтоо “Токио-2020” паралимпын наадмын аварга Бразил улсын тамирчинг тулааны нэгдүгээр үед техникийн илт давуугаар буулган авч аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй болсон юм. Улмаар шигшээ тулаанд Итали улсын тамирчинг 18:09 харьцаагаар илүүрхэн ялж дэлхийд тав дахь удаагаа түрүүллээ. 
 
Ийнхүү тив  дэлхийд МОНГОЛ УЛСЫНХАА нэрийг ТАВАН удаа гаргаж, ТӨРИЙН ДУУЛЛАА эгшиглүүлсэн тамирчин хүүд төр хайр хишгээ хүртээх ёстой гэсэн санаачлага нийгмийн сүлжээнд өрнөөд байна. 

Тив дэлхийд эх орныхоо нэрийг ТАВАН удаа гаргаж, ТӨРИЙН дууллаа эгшиглүүлсэн Г.Болор-Эрдэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ