Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин энэ сарын 10-аас Эрээн-Замын-Үүдийн хилээр автотээврийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж байгааг мэдэгдсэн.
Тэгвэл Бээжингийн төрийн зөвлөлөөс “Хил боомтын аймаг, орон нутгууд тээвэрлэлтэд илүү хатуу хяналт, зохион байгуулалттай ажиллуул” гэх шийдвэр гаргажээ. Иймээс энэ шаардлагын дагуу Эрээний хилийг үргэлжлүүлэн хаасан байна.
Тодруулбал, Хятад жолооч нарын тусгаарлах байр зөвхөн тэдэнд үйлчлэх ШТС-ыг Эрээнд барих хүртэл автотээврийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ.
ШУУРХАЙ: Эрээний хилийг ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХААХ шийдвэр гарчээ |
|