Таван ханатай хоёр гэр шатаж, 30 настай залуу галд өртөж нас баржээ

2021-12-14,   652

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 25 дугаар гудамжинд гэр шатаж, нэг хүн галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Галын дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн 5 ханатай гэр, иргэн Н-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсыг 15 минут ажиллан унтраажээ. Гал түймэрт 30 настай эрэгтэй иргэн Б өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Таван ханатай хоёр гэр шатаж, 30 настай залуу галд өртөж нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ