“Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан 32 настай эрэгтэй Д нас баржээ.
Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр буюу өчигдөр “Оюутолгой” компанийн уурхайд ажиллахаар “Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн нас барсан байна. Тэрбээр уг зочид буудалд тусгаарлагдаад тав хоносон байжээ.
Талийгаачийн хувьд өглөөнөөс эхлэн бие нь тавгүйрч, зочид буудлын угтах ажилтанд мэдэгдэж, яаралтай түргэн тусламж дуудсан ч амьсгал хураажээ. Талийгаачийг үзэхэд ил харагдах гэмтэл, шархгүй байсан аж.
Хэргийг цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхэлсэн байна.
“Рамада” зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэн нас баржээ |
|