Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн эхнэр суултаа түр хугацаагаар зогсоожээ

2021-12-14,   1501

Энэ сарын 05-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм. Энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амь хохирсон. Нөхрийг маань Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд мэргэжлийн бус жолооч, техникч Ууганбаяртай явуулсан. Гэтэл тэд өөр тайлбар өгч байгаа. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл талийгаачийн эхнэр нь түр суултаа зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Учир нь хууль хүчний алба хаагчид "гурав хоногийн хугацаанд дээрх бичлэгийг түүнд үзүүлнэ" хэмээж, суултыг түр хугацаагаар зогсоожээ.
Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн эхнэр суултаа түр хугацаагаар зогсоожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ