Ананд хүүгийн ээж: Энэ хүртэл явчихаад эцсийг нь үзэж чадахгүй буцах вий дээ гэхээс үнэхээр айж байна

2021-12-15,   754

Ананд хүүгийн хоёр төрлийн хорт хавдрын эмчилгээ үргэлжилсээр байна. Гэвч түүний эмчилгээний зардал хасах руу орчин тул эмчилгээг шууд зогсооход хүрсэн байна. Энэ талаар хүүгийн ээж нийгмийн сүлжээндээ "Ээж хүү хоёрт дахиад л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчихлоо. 6 удаагийн хими эмчилгээгээр дуусаасай гэж өдөр шөнөгүй залбирч, найдаж хүлээсэн юмсан. Одоогоос яг 7 сарын өмнө ард түмэндээ би “хүүгээ заавал эдгээнэ” гэдэг амлалт өгөөд,та бүхнийхээ итгэлийг өвөртлөн Солонгос улсыг зорьсон. Өнөөдрийг хүртэл ээж хүү хоёр эрвийх дэрвийхээрээ зүтгэж, эрлэгийн элчтэй хэдэн ч удаа нүүр тулав…Та бүгдийнхээ л тус дэм, сэтгэлийн урмаар уйлмаар байсан ч нулимсаа залгиж, унамаар байсан ч шүд зуун босч, ээж хүн хүчтэй, зоригтой байх ёстой гэж өөрийгөө зоригжуулан үргэлж сайн сайхан зүйл бодож, зүтгэж ирсэн. Гэтэл одоо энэ хүртэл явчихаад эцсийг нь үзэж чадахгүй буцахвыдээ гэхээс үнэхээр айж байна" хэмээжээ. Ананд хүүгийн эмчилгээний зардал -60сая вонн болсон тохиолдолд ЭМЧИЛГЭЭГ ШУУД ЗОГСООНО гэжээ...‼️ Хандивын данс: Хаан банк - 5447233328 Цэцэгжаргал (эмээ) Төрийн банк - 102700381773 Худалдаа хөгжлийн банк - 406084536 Ц.Даваа (ээж) БНСУ дахь данс - 29540101236058 KB KOOKMING BANK DAVAA TSOGTBAATAR Холбогдох утас: 95885102
Ананд хүүгийн ээж: Энэ хүртэл явчихаад эцсийг нь үзэж чадахгүй буцах вий дээ гэхээс үнэхээр айж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ