Энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Тэгвэл талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж байна. Талийгаачийн ах "Бид эхээс дөрвүүлээ. Талийгаачийн найз охинтой өнгөрдөг өдөр нь уулзсан. Өмнө нь уулзаагүй байсан. Талийгаачийг ямар байдалтай өнгөрсөн талаар бид ээж аавдаа хэлээгүй байсан. Гэтэл найз охин Одгэрэл "Хуйхалсан толгой шиг, тарваганы боодог шиг болсон" гэж янз бүрээр цахим орчинд түгээсэн. Энэ хүүхэд ингэж яриад байгааг бид ойлгохгүй байна. Талийгаачийг өнгөрсний маргаашнаас эхлээд бидэн рүү дайрч эхэлсэн. Бид гэртээ аваачсан. Гэтэл бидний сошиал орчноор янз бүрээр яриад байгаа" гэсэн юм.
Тэгвэл энэхүү харамсалтай үйл явдалтай холбоотойгоор талийгаачийн эхнэр Одгэрэл энэ долоо хоногийн даваа гарагт "Миний нөхөр Улиастай орчимд самбарын хулдаас буулгах гэж байгаад мэргэжлийн бус жолоочийн алдаанаас үүдэн шатыг буулгах байтал дээшлүүлж тогны утсанд хүргэснээр нөхрийг маань тогонд цохиулж, амь хохирсон. Нөхрийг маань Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн Д.Эрдэнэбат, захирагч, Ганхөлөг нар албан бус ажилд мэргэжлийн бус жолооч, техникч Ууганбаяртай явуулсан. Гэтэл тэд өөр тайлбар өгч байгаа. Иймээс хэрэг гарах үеийн камерын бичлэгийн олон нийтэд зарлахыг шаардаж, бие давхарч гэсэн амь насаараа дэнчин тавин суулт зарлаж байна" хэмээн мэдэгдсэн.
Талийгаачийн эхнэрийн зүгээс хэвлэлд хандахдаа нөхрийнхөө нас барсан шалтгааны үнэн мөнийг тогтоох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм. Харин ар гэрийнхэн нь талийгаачийн найз охины үг үйлдлийн талаар гомдолтой байгаа гэдгээ мэдэгдэж шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн ар гэрийнхэн: Талийгаачийн найз охин яагаад ингээд байгааг бид мэдэхгүй байна |
|