Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулжээ

2021-12-15,   407

УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр настны тэтгэврийн зээл авагчийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр “ Монгол Улсад өнөөдрийн байдлаар 450 000 тэтгэвэр авагч байна. Хуулийн дагуу өндөр настан  тэтгэврийн зээл авагч иргэн зээлтэй байхдаа нас барвал зээлийг ар гэрийнхэн нь төлдөг.  
 
Насаараа нийгмийн даатгалын шимтгэлийг цаг тухайд нь төлчихөөд маш бага хугацаанд тэтгэвэр авч байна. Манай улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байна. Энэ мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй байгаа учраас зээл авдаг. Энэ хүмүүсээс тодорхой хувь нь бурхны оронд явж байгаа үед нь ар гэрийнх нь хүндрэлийг чөлөөлж, тэтгэвэрийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл" гэлээ. 
 
 

Нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төсөл боловсруулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ