Цэргээ зодож хөнөөсөн дэслэгчид 14 жилийн хорих ял оноолоо

2021-12-15,   428

     Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Д.Гялбуужамцад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “ Хүнийг алах”,  28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  “ дарга захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн хэргийг  Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2021 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хянан хэлэлцлээ. 
 
         Шүүхээс шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  28.3-1-д зааснаар ял сонсгож ирүүлсэнийг  Өршөөлийн хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн  10.1-1-д зааснаар 14 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
 
Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд шөнийн 01:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 12-р хороо, “Зэвсэгт хүчний 326-р анги”-д салаан дарга, дэслэгч Г согтуурсан үедээ хугацаат цэргийн албан хаагч, байлдагч 19 настай Б-ийг зодож, гэмтэл учруулсны улмаас цэрэг ТТАХНЭ-д хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан юм.
 
Нас барсан шалтгааныг цус харвалт, тархины ком, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны системийн хурц дутагдал, уушгины хатгалгаа гэж тодорхойлсон билээ.
 
                     Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анханшатны шүүхийн тамгын газар

Цэргээ зодож хөнөөсөн дэслэгчид 14 жилийн хорих ял оноолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ