Нара: Г.Ундармаа эгчийг МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсныг өнөөдөр мэдлээ

2021-12-15,   1044

Дуучин Нара хэдхэн хоногийн өмнө эмэгтэйчүүдийн холбоог шүүмжилсэн. Үүнийхээ дараа тус холбооны Ерөнхийлөгчтэй уулзсан талаараа нийгмийн сүлжээндээ хуваалцсан юм. Энэ мэдээлэлтэй зэрэгцэн эмэгтэйчүүдийн холбоо хэрхэн шударга бусаар ажилладаг тухай баримт мэдээллүүд Нарад ирэх болсон байна. 
 
Тэгвэл өнөөдөр Нара өнөөдөр өөрийн твиттер хуудаснаа Г.Ундармааг "Энэ эгчийг МЭХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн байсныг өчигдөр л мэдлээ. Киногоо нээлттэй тендер зарлалгүй УЗ-ийн гишүүндээ шууд өгсөн нь ашиг сонирхлыг зөрчил мөн үү? 350 сая төгрөгийг өөрөө гаргасан гэх. Нөгөө талаас Монголын эмэгтэйчүүдийн нэрээр босгосон мөнгө 350 сая давна гэх. Яагаад Монголын эмэгтэйчүүдийн нэр дээр тал зардлыг нь босгосон бүтээлийн бүх ашгийг тэр ганцаараа авах ёстой юм бэ?" гэжээ.
 

Нара: Г.Ундармаа эгчийг МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн байсныг өнөөдөр мэдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-18 13:34:28
    Холион бантан : Монгол хуульгүй улс шиг л бна дааа
Шинэ мэдээ