Энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах 63 дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан юм.
Тэгвэл талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл нийгмийн сүлжээндээ "Би нэгийг шоронд хийж, нөгөөг шороонд булсан. Намайг та нар хүссэнээрээ муулж болно. Харин миний 2 жилийн өмнө зулбасан болоод одоо хэвлийд минь байгаа үрсийг та нарт янз бүрээр хэлэх эрх байхгүй шүү. Нулимсаа залгиж, бүсээ чангалан 7 хоног нойр хоолгүй явсан надаас та нар бие давхар амиа хорлолтыг хүсээ юу?
Зүрх сэтгэл минь аль хэдийн нөхөртэй минь хамт булшлагдсан" хэмээн бичжээ.
Тогонд цохиулж нас барсан алба хаагчийн эхнэр: Би нэгийг шоронд хийж, нөгөөг шороонд булсан. Намайг та нар хүссэнээрээ муулж болно |
|