Д.Өнөрболор гишүүний Ерөнхийлөгчийг фон болгосон зураг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна

2021-12-16,   1260

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр тус улсын нийслэл Москва хотноо хүрэлцэн очсон. Түүнийг “Внуково-2” нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Оросын Холбооны Улсын Гадаад харилцааны дэд сайд И.В. Моргулов нар угтан авсан байна. Тэгвэл энэ үйл явдлын гэрч болохоор яарсан нэгэн бол УИХ-ын гишүүн Д.Өнөрболор байв. Тэрбээр Ерөнхийлөгчийг онгоцноос бууж байх үйл явдлаар фон хийж зургаа дарж, фэйсбүүкдээ байршуулжээ. Түүний энэ саваагүй үйлдэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуулж байна. Төрийн өндөр алба хашдаг хүний хувьд дипломат ёсыг үл тоосон үйлдэл хэмээн цахим хэрэглэгчид үзэж байна.
Д.Өнөрболор гишүүний Ерөнхийлөгчийг фон болгосон зураг цахим орчинд шүүмжлэл дагуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ