Өнгөрсөн 2018 оны наймдугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн харьяат 25 настай Н нь 15.00 цагийн үед хадам дүүдээ гурван настай хүүгээ үлдээгээд, "түр гараад ирье, хүнээс мөнгө авах юм" гэсээр гэрээсээ гарч яваад ор сураггүй алга болсон билээ.
Түүний хувьд гурван настай хүү, нөхрийн хамт амьдардаг байсан бөгөөд хоёр дахь хүүхдээ төрүүлээд, алдсанаас хойш сэтгэл санааны хүндхэн нөхцөл байдалд байж байгаад хоёр сарын дараа алга болсон тухай ээж нь тухайн үед ярьж байв. Тухайн үед цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан ч үр дүндээ хүрээгүй юм.
Тэгвэл гэрээсээ гараад ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг Орхон голоос олжээ. Усанд удсан цогцсыг ар гэрийнхэнд таниулаагүй бөгөөд тухайн эмэгтэйн өмсч явсан хувцсаар нь мөн болохыг таньж тогтоосон байна.
Гурван жилийн өмнө алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ |
|